Үйлчилгээ
Соронзон хайгуул, Грави хайгуул, Цахилгаан хайгуул, Cпектрометр хайгуул, Сейсмо хайгуул, Геодези хайгуул

Грави хайгуул

Дэлхийн чулуулаг бүрхүүл нь нэгэн жигд бус янз бүрийн нягттай чулуулгаас тогтдог. Хүндийн хүчний хайгуул нь тухайн газарт чулуулаг бүрхүүлийн  хүндийн хүчний физик оронд үүссэн өөрчлөлтийг хэмждэг болно. Хүндийн хүчний оронд хэмжигддэг ялгавар нь маш бага байдаг. Тийм учраас энэхүү судалгааны амжилт нь нарийвчлалаас хамаарах нь дамжиггүй. Манай компани хүндийн хүчний физик орны хайгуулд нарийвчлалын зэргээр тэргүүлэх эгнээнд хүлээн зөвшөөрөгдсөн L&R G-Meters болон Scintrix CG-5 гравиметрүүдийг ашигладаг. Хүндийн хүчний мэдээлэл дээр боловсруулалт болон тайлал хийхдээ орчин үеийн урвуу зайны загварчлалын программ хангамжийг ашигладаг.  

SCINTREX CG-5 Автомат гравиметр

CG-5 AUTOGRAV нь стандарт хэлбэлзэлтэй, 5 microGal-аас бага 1 microGal-ийн стандарт нарийвчлалтай. Энэ нь өнөөгийн цагт хамгийн хурдан, найдвартай гравиметрийн багаж юм.
Ашиглахад хялбар:  Туршлага, өндөр чадавхи шаардахгүй. Ашиглаж буй мэргэжилтэн хурдан хугацаанд хүндийн хүчний тоон мэдээллийг тэмдэглэж авах боломжтой.
Гайхалтай хээрийн давтан хэмжилт: Хээрийн нөхцөлд давтан хэмжилт гүйцэтгэх нь гравиметрийн ажлын чанарын баталгаа болж өгнө. CG -5 AUTOGRAV-ийн өгөгдөлөөс харахад хэмжилт ба хэмжилтүүдийн дундаж утгын хоорондын зөрүү 5 микроГАЛ-аас хэтэрдэггүй.
Бат бөх, чанарлаг хүлээн авагч, түгжих шаардлагагүй: CG-5 AUTOGRAV-ийн мэдрэгч систем нь кварцын хайлшийн уян харимхай бүтэц дээр суурилсан. Массд үйлчилэх хүндийн хүч нь пүршний хүч ба харьцангуй бага электростатик хүчээр тогтворжино. Кварцын уян харимхай ба бат бөх чанар нь ачааны хөдөлгөөний хязгаарлагчтай. Нэмж хэлэхэд гадны нөлөөллөөс найдвартай амортизатораар хамгаалагдана.  
Хамгаалалтын тусгай хайрцаг шаардлагагүй: Хөнгөн жин болон кварцын хайлшийн уян харимхай бүтэцтэй тул нэмэлт хайрцаг шаардлагагүй бөгөөд тээвэрлэлтийн хүнд нөхцөл, температурын хүчтэй өөрчлөлтийн дараа ч дрейфт маш бага байдаг. CG-5 AUTOGRAV нь өөрөө 20G хүртэлх хүндийн хүчний өөрчлөлтийг тэсвэрлэдэг байна. Харин нэмэлт хайрцаг нь 5 microGal-ийн өөрчлөлтөөс хэтэрдэггүй байна.
Авсаархан: CG-5 AUTOGRAV багажийн бүрэлдэхүүнд датчик, удирдлагын хяналтын самбар, электрон хэрэгсэл, тэжээлийн батарей ба цаг уурын янз бүрийн нөхцөлд зориулсан хамгаалалтын сав орно. Гадны илүү кабель утас, зөөврийн тоног төхөөрөмж шаардлагагүй.
Газар зүйн байрлал тогтоогч GPS: Дотоод GPS  хүлээн авагч нь антенаараа  RS-232 порттой холбогдож 12 сувгаар газар зүйн байрлал тодорхойлдог. Стандарт нарийвчлал нь<15м; DPGS(WAAS):<3
Зайнаас удирдах боломжтой: Радио давтамж бүртгэгчээр тоноглогдсон CG -5 AUTOGRAV-ыг алсын удирдлагаар  ямар ч нөхцөлд хэмжилтийг саадгүй хийж гүйцэтгэнэ.
Автомат коррекц ба компенсаци: Электрон хазайлтын датчикаар багаж нь дотоод хазайлтын датчикийн мэдээллийг тогтмол шинэчилдэг ба  хазайлтын датчикаас байнга мэдээлэл авч автоматаар компенсаци хийгдэж байдаг. Оператор нь багажинд газарзүйн болон хугацааны бүслүүрийн талаарх мэдээллийг оруулж өгснөөр CG-5 АVTOGRAV нь тухайн цаг хугацаанд хэмжилт бүрийн өндрийн өөрчлөлтийн залруулгыг тооцоолно.

LaCoste and Romberg (L&R) G Гравиметр
1930 оноос хойш эрдэс баялаг болон газрын тосны хайгуулд хүндийн хүчний хайгуулыг ашиглаж байна. Гравиметр нь газрын татах хүчийг хэмждэг бөгөөд тухайн газар орны  татах хүчинд хамааралтай өөрчлөлтүүдийг хэмждэг. Тухайлбал: Элсэн чулуу ба Занарт давсны нягтрал их ялгаатай байдаг учраас Мексикийн Персийн булангын эрэг хавийн болон эргээс зайдуу газруудаас давс илрүүлэхэд үр дүнтэй аргачилал болдог.
1936 онд Лучейн ЛаКоста, Арнолд Ромберг нар орчин үеийн гравиметрийг зохион бүтээжээ. Гол механизм нь объект дээр таталцлын хүндийн хүчийг саармагжуулахад ашигладаг пүрш юм. Пүршийн уртын өөрчлөлтийг таталцлын хүндийн хүчийг тэнцвэржүүлэх шаардлагатайгаар тохируулсан байдаг. Хэмжилтийн  үр дүнд гарах хүчний нэгжийг хурдасгуураар дамжуулбал см/с2-той тэнцүү байдаг. Хэмжилтийн нэгжийг g буюу gal гэж нэрлэдэг.
ЛаКоста ба Ромберг гравиметр нь дэлхийн үйлдвэрлэлийн стандартыг хангасаар байна. Яг л усан үзэмний дарс эртний байх тусмаа үнэр амт хүчтэй сайхан болдог шиг хуучны L&R гравиметрийн дотоод пүрш нь илүү боловсронгуй болон тогтвортой учраас сүүлийн үеийн гравиметрүүдийг бодвол  нарийвчлал болон гүйцэтгэл нь илүү сайн байдаг.
Тиймээс манай Геосигналс компани нь энэхүү багажийг сонгон ашиглаж, мэргэшсэн мэргэжилтэнүүдээр хүндийн хүчний хайгуулыг ашиглан ашигт малтмалын орд болон газрын тосны нөөцийг нарийн тодорхой, бүрэн гүйцэт, бодитой хийж гүйцэтгэж байна.