Үйлчилгээ
Соронзон хайгуул, Грави хайгуул, Цахилгаан хайгуул, Cпектрометр хайгуул, Сейсмо хайгуул, Геодези хайгуул

Сейсмо хайгуул

Геосигналс ХХК нь танд бага гүний өндөр нарийвчлалтай сейсмийн ойлт болон хугаралын аргачлал дээр суурилсан судалгаа үйлчилгээг танилцуулж байгаадаа таатай байна. Геологийн бүтэц тэр дундаа тунамал цулуулаг, нүүрсийг нарийвчлалтай зураглах сорилтыг шийдэх болно. Бид янз бүрийн гүнд янз бүрийн объектуудыг зураглах чадвартай олон төрлийн сейсмийн долгион үүсгэгч болон түүнийгээ хүлээн авагч зэргийг эзэмшдэг болно. Таны хайгуулын зорилгоос хамааран компани хамгийн сайн үр дүнд хүрэх хамгийн тохиромжтой сейсмийн үзүүлэлтүүдийг загварчлаж чадна. Судалгаандаа бид хамгийн олон янзын зориулалт бүхий бат бөх, найдвартай, зөөврийн бүртгэгч систем Geometries Geode-г ашиглах болно.

Геосигналс Сейсмик ХХК нь Геосигналс ХХК-ийн охин компани. Бид сейсмикийн хайгуулд мэргэшсэн мэргэжлийн багтай. Таны газрын тосны хайгуулын хөтөлбөр  найдвартай гарт орсон гэдгийг бидний хамтарч ажиллаж байгаа өндөр мэргэшсэн туршлагатай Монгол болон АНУ-ийн мэргэжилтэнүүд батлаж чадна.  Америкт нэн ялангуяа Хьюстонд газрын тос болон өрөмдлөгийнкомпаниуудын төв офисууд байрладаг. 2D/3D/4D сейсмикийн технологийн дэвшилт, шинэчлэл мөн энд болдог болно. Тийм учраас бидний сейсмикийн мэдээллийн боловсруулалт болон тайллыг Хьюстон, Техас дахь офисд хийгдэх болно. Саяхан манай компани SERCEL 428XL бүртгэлийн системтэй болсон бөгөөд таван ширхэг Mertz-22 вибраторын электрон хяналтын системүүдэд нэмэлт сайжруулалт хийсэн юм. Уг сайжруулалтын үр дүнд вибраторын нэгэн жигд үйлдэлд орохоос гадна шинэ 428XLбүртгэгчтэй нарийвчлалтай харьцах болно.